Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизм

Содержание

Слайд 2

Шийдвэр гаргах механизм

Шийдвэр гаргах механизм

Слайд 3

Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын гадаад

Улсын Их Хурал

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын гадаад бодлогыг

Улсын Их Хурал тодорхойлно. Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар:
УИХ-ын үйл ажиллагаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, эрх зүйт, ардчилсан төрийг төлөвшүүлэх, ард түмний хүсэл зориг, эрх ашиг, эв нэгдлийг хангах, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хэрэгжүүлэх зарчимд үндэслэнэ.
Слайд 4

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал; Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал;
 Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;  
Төрийн

нууцын хадгалалт, хамгаалалт;     
Монгол Улсын хил, түүний хамгаалалт;
 Гадаад бодлого;
Бусад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох асуудал;  
Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал;

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дараахи асуудлыг хариуцна. Үүнд:

Слайд 5

Слайд 6

Слайд 7

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар, үндэсний аюулгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар, үндэсний аюулгүй байдлыг

хангах талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь:
 1.  Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийг тэргүүлэх, 2. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг зохих байгууллагаас гаргуулан авч, шаардлагатай асуудлыг ҮАБЗ-ийн хуралдаанд санаачлан оруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар өгч, ҮАБЗ-ийн зөвлөмжийн биелэлтэд хяналт тавих, 3. Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх ашгийн үүднээс шаардлагатай гэж үзвэл улсын аюулгүй байдлыг хангах байгууллагын тодорхой үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл авах зэрэг болно.  

YES! I DO

Слайд 8

Гадаад харилцааны талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь: Гадаад харилцаанд Монгол Улсыг

Гадаад харилцааны талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь:

 Гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн

эрхтэй төлөөлж, мэдэгдэл, хэлэлцээ хийх, хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах,  
Гадаад улсад айлчлах болон айлчлалын дүнгийн талаар Улсын Их Хуралд мэдээлэл хийх,
Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах,  
Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулах,  
Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах,  Тодорхой асуудлаар өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад түр хугацаагаар томилон ажиллуулах зэрэг болно.
Слайд 9

Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл: Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн тухай

Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл:

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн тухай хуульд

зааснаар, ҮАБЗ ажлаа УИХ-ын өмнө хариуцна. ҮАБЗ-ийн үүрэг нь: -    Гадаад орон, олон улсын байгууллагатай төр, засгийн дээд хэмжээний хэлэлцээний үед баримтлах чиглэл, гадаад орон, олон улсын байгууллагад тодорхой асуудлаар төр, засгийн дээд хэмжээнд байр сууриа илэрхийлэхдээ төрийн гадаад бодлогод нийцүүлж зөвлөлдөн тогтох, -    Үндэсний аюулгүй байдал болон төрийн гадаад, дотоод бодлогын нэгдмэл байдлыг хангах үүднээс улс орны төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийлгэж, авах шаардлагатай арга хэмжээний талаар санал боловсруулан Зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх зэрэг болно.
Слайд 10

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд Зөвлөлийн гишүүн

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд Зөвлөлийн гишүүн

байна. Хууль тогтоомжид заасан үндэслэлээр Зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зохих өөрчлөлт оруулж болно. Зөвлөлийн тэргүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч байна. Зөвлөлийн тэргүүн нь Зөвлөлийн ажлыг бүхэлд нь удирдаж, дараахи бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: -    Зөвлөлийн хуралдаанд хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах; -    Зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулах; -    Төрийн гадаад, дотоод бодлогыг хэрэгжүүлэхэд Зөвлөлийг төлөөлөх зэрэг болно.
Слайд 11

Засгийн газар

Засгийн газар

Слайд 12

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Засгийн газар нь

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Засгийн газар нь

Төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх талаар дараахи бүрэн эрхийг эдэлнэ. Үүнд:

Улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн талаар төрийн гадаад бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
Гадаад улсыг хүлээн зөвшөөрөх, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ.
Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрыг Улсын Их Хурлын холбогдох шийдвэрийг үндэслэн байгуулах, татан буулгах асуудлыг шийдвэрлэж, тэдгээр байгууллагын дүрэм, орон тооны хязгаарыг баталж, ажилтны цалингийн дундаж нэгжийг тогтооно.
Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
Гадаад улс, олон улсын байгууллагад суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудлыг шийдвэрлэнэ.
Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад өөрийн эрх хэмжээний дотор Монгол Улсыг төлөөлнө.

Слайд 13

Гадаад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах талаархи Засгийн газрын бүрэн эрх нь

Гадаад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах талаархи Засгийн газрын бүрэн эрх нь

Улсын

Их Хуралтай зөвшилцөн дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын өмнөөс олон улсын гэрээ байгуулна.
Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, Монгол Улс олон улсын гэрээнд нэгдэн орох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, цуцлах асуудлыг шийдвэрлэнэ.
Байгууллага хоорондын шинжтэй Монгол Улсын олон улсын гэрээний хэлэлцээ хийх болон гарын үсэг зурах журам боловсруулж хэрэгжүүлнэ.
Олон улсын гэрээгээр Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгаж, зохион байгуулна.
Олон улсын гэрээнээс үүсэн гарсан асуудлаар Монголын талын эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авах зэрэг болно.
Слайд 14

Гадаад харилцааны яам

Гадаад харилцааны яам

Слайд 15

Дипломат албаны тухай хуульд зааснаар, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

Дипломат албаны тухай хуульд зааснаар, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллагын чиг үүрэг нь:

Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын харилцааны түгээмэл зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулах;
Улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;
Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, байр суурь, нэр хүндийг олон улсын хэмжээнд дипломат аргаар бататган хамгаалах;
Монгол Улсаас гадаад улстай тогтоосон дипломат болон консулын харилцааг хэрэгжүүлэх;
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын байгууллагад тус улсын идэвхтэй төлөөллийг хангах, эрх ашгийг хамгаалах;
Монгол Улсын төрийн гадаад бодлого, түүний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлийн талаар санал боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, явц, үр дүнг нэгтгэн илтгэх;
Төр, засгийн албан ёсны байр суурийг илэрхийлэх;
Гадаад улс төрийн бодлого, үйл ажиллагааг эдийн засаг, шинжлэх ухаан, техник, худалдаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаатай уялдуулан зохицуулах;

Слайд 16

Гадаад улс төрийн бодлого, үйл ажиллагааг эдийн засаг, шинжлэх ухаан, техник,

Гадаад улс төрийн бодлого, үйл ажиллагааг эдийн засаг, шинжлэх ухаан, техник,

худалдаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаатай уялдуулан зохицуулах;
Төр, засгийн газрын байгууллагын шугамаар хэрэгжүүлэх олон улсын харилцааны үйл ажиллагааг мэдээлэл-судалгаа, арга зүйн зөвлөмжөөр хангаж, үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах;
Хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчдийн газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, тэдгээрийн байршил, зохион байгуулалтыг цаг үеийн шаардлагын дагуу боловсронгуй болгох санал боловсруулах;
Монгол Улсын олон улсын гэрээг байгуулах, дагаж мөрдөхтэй холбогдсон үйл ажиллагааг нэгдсэн аргачлал, мэргэжлийн зөвлөмжөөр хангах, тэдгээрийн дагуу Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийн байдлыг бүхэлд нь нэгтгэн дүгнэх, хэрэгжилтийн явцын талаар Засгийн газарт илтгэж байх;
Монгол Улсын гадаад хэргийн архивыг эрхлэх, Монгол Улсын олон улсын гэрээг хадгалах;
Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, албан ёсны мэдээлэл түгээх, монголын олон нийтийг дипломат үйл ажиллагаа, олон улсын байдлын талаархи цаг үеийн мэдээллээр хангах;
Төрийн дипломат ёслолыг зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг болно.
Слайд 17

Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны зохицуулалт, түүний хяналт шинжилгээ, мэдээлэл

Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны зохицуулалт, түүний хяналт шинжилгээ, мэдээлэл

үнэлгээг ГХЯ дээр төвлөрүүлнэ. ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газар нь жил бүрийн эцэст Монгол Улсын төрийн яамд, Улаанбаатар хот, аймгуудын гадаад харилцааны тайланг нэгтгэн дүгнэж мэдээлнэ.
Слайд 18

Монгол Улсын гадаад орчин сүүлийн жилүүдэд нэлээд хувьсан өөрчлөгдөж байна. Ийнхүү

Монгол Улсын гадаад орчин сүүлийн жилүүдэд нэлээд хувьсан өөрчлөгдөж байна. Ийнхүү

хувьсан өөрчлөгдөхөд дэлхийн улс төр, зах зээл, шинжлэх ухаан-мэдээллийн технологи, байгаль экологид гарч буй эрс өөрчлөлт нөлөөлөхийн зэрэгцээ хамгийн гол хүчин зүйл бол Монгол Улсын мөнхийн хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-ын дотоод, гадаад бодлого, нийгэм, эдийн засагт гарч буй хувьсал өөрчлөлт болж байна. БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийн хурдац буурах үйл явц үргэлжлэн, Хятадын эрэлт багассаны улмаас нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тос зэрэг манай улсын экспортын гол бараа бүтээгдэхүүний үнэ ханш унасаар байна. Хятадын зах зээлээс улам бүр хараат болж буй Монгол Улсын хувьд энэ бол нэн таагүй мэдээ бөгөөд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөпкил, аюулгүй байдлаа бэхжүүлэх шинэ арга зам, механизмыг эрж хайх явдал тулгамдсан зорилт боллоо.
Слайд 19

Хоёр хөршийн гадаад бодлогод зарчмын шинжтэй өөрчлөлтүүд ч гарч эхэллээ. ОХУ

Хоёр хөршийн гадаад бодлогод зарчмын шинжтэй өөрчлөлтүүд ч гарч эхэллээ. ОХУ

Украин, Крымын хойг, Сири дэх улс төр-дипломат, цэрэг стратегийн үйл ажиллагаанаас харахад амин чухал эрх ашгаа хамгаалахын тулд АНУ, Өрнөдийн орнуудыг хүчтэй сөрөхийн хамт Ази-Номхон далайн бүс нутагт худалдаа-эдийн засаг, цэрэг-улс төрийн найдвартай түншүүдийг идэвхитэй эрэлхийлж байна.
Слайд 20

БНХАУ-ын хувьд ч дэлхийн улс төр, эдийн засгийн шинэ дэг журам,

БНХАУ-ын хувьд ч дэлхийн улс төр, эдийн засгийн шинэ дэг журам,

их гүрнүүдийн шинэ маягийн харилцааг тогтоохын тулд далайн хүчирхэг гүрэн болох зорилт дэвшүүлж, үүний тулд юуны өмнө Өмнөд Хятадын тэнгист стратегийн чухал байршлуудад бэхжих, зэвсэглэлээ сайжруулах үйл ажиллагааг идэвхитэй явуулж байна.
Слайд 21

Хоёр их хөршийн стратегийн шинжтэй үйл ажиллагаа нь АНУ-ын хүчний харьцааг

Хоёр их хөршийн стратегийн шинжтэй үйл ажиллагаа нь АНУ-ын хүчний харьцааг

дахин тэнцвэржүүлэх, хүчний төвийг Ази Номхон далайн бүсэд шилжүүлэн байршуулах стратегийн төлөвлөгөөтэй мөргөлдөхөд хүрч, улмаар их гүрнүүдийн зөрчил тэмцэл хаа сайгүй хурццах хандлага нэмэгдэж байна.
Слайд 22

Ийм нарийн, төвөгтэй нөхцөлд Монгол Улс хөгжил, аюулгүй байдлын таатай орчин

Ийм нарийн, төвөгтэй нөхцөлд Монгол Улс хөгжил, аюулгүй байдлын таатай орчин

бүрдүүлэх үүднээс олон тулгуурт, идэвхитэй, нээлтгэй, тэнцвэртэй гадаад бодлогыг явуулсаар ирсэн бөгөөд арга хэлбэрийн хувьд хөрш болон нөлөө бүхий орнуудтай янз бүрийн түвшинд стратегийн түншлэлийг хөгжүүлэхийг ихээхэн чухалчлан үзсэн билээ.
Слайд 23

Хоёр талын харилцааны хүрсэн түвшин, харилцаа, хамтын ажиллагааны уламжлал, агуулга, ач

Хоёр талын харилцааны хүрсэн түвшин, харилцаа, хамтын ажиллагааны уламжлал, агуулга, ач

холбогдол, цар хүрээнд тулгуурлан Монгол Улс нь ОХУ, БНХАУ, Японтой стратегийн түншлэл, АНУ, ХБНГУ, БНСУ, Энэтхэг, Турк улстай иж бүрэн түншлэл, Канад, Австрали, Казахстан улстай өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж байна.
Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаанаас гадна Монгол-Орос- Хятад, Монгол-АНУ-Япон гэсэн турван талт харилцааны механизмыг хөгжүүлэх эхлэл, санаачлагууд нь гадаад, дотоодын анхаарал сонирхлыг ихээхэн татаж байна.
Слайд 24

Ямар ч улсын гадаад бодлогын шийдвэр гаргалт дотоодын хүчин зүйлсээс хамаарч

Ямар ч улсын гадаад бодлогын шийдвэр гаргалт дотоодын хүчин зүйлсээс хамаарч

боловсруулагдаж гадаад хүчин зүйлсээс хамааран өөрчлөгдөн хувьсдаг. Дотоодын хүчин зүйлс гэдэг нь улс төрийн тогтолцоо, дотоодын бодлого, удирдагчын зан араншин,нийгмийн тогтолцоо, олон нийтийн хандлага, эдийн засгийн бололцоо, шинжлэх ухаан технологийн дэвшил, цэрэг зэвсгийн нөөц, нөөц(байгалийн нөөц, хүний нөөц) гэх мэт зүйлс ордог бол гадаад хүчин зүйлсд оух-ы одоогийн системийн тогтолцоо, оу эрх зүйн байдал, бусад улсын эз бололцоо, шут дэвшил, цз нөөц, бусад улсын нөөц гэх мэт зүйлс ордог. Ямар нэг улсын гадаад бодлогын шийдвэр гаргахдаа баримтлах гол зүйл бол аюулгүй байдал буюу эз, дайны аб ба дотоодын аб( хүн амын нийгэм эз-н хэрэгцээг хангах) байдаг.